Шууд Chart

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад ирлээ

2014-08-21 11:35:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин,   гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Түүнийг угтах ёслолын ажиллагаа "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд болсон юм. БНХАУ-ын даргын айлчлал манай улсад хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм.
 

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

/2014 оны 8 дугаар сарын 21-22/
 
1. 11:20 минут Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.

2. 16:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтах ёслол болно. /Чингисийн талбайд/ 16:20 Сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

3. 16:45 минут Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээр. /Төрийн хуралдааны А танхим/
Сурвалжлах баг:(зөвхөн зурагчин, зураглаачид) (Эхний 3 минутыг сурвалжилна)
4. 17:15 сэтгүүлчид байраа эзэлнэ.

5.  17:45 минут Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно. /Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд/.

6. 18:00-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ. /Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд.
 
/2014 8 дугаар сарын 22-ны өдөр/
1.  09:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

2.  09.30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхана /Төрийн ордны хуралдааны "Б" танхим /
Сурвалжлах баг (Эхний 3 минутыг сурвалжилна)
3.  09:35 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

4.  10:10 минут- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд бараалхана /Төрийн ордны хуралдааны "Б" танхим/
Сурвалжлах баг (Эхний 3 минутыг сурвалжилна).

5.  10:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

6.  10:45 минут- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

7. 14:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

8. 15:30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд" сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоно. /"Туушин" зочид буудлын 5 дугаар давхрын хурлын танхимд/.

9.  Бэсрэг наадмыг тусгай мандаттай сэтгүүлчид сурвалжилна. 13:00 Төрийн ордны гаднаас хөдөлнө эзэлнэ.

10. 16:30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн лиюань нар "Бэсрэг наадам" үзэж сонирхоно. /Чингисийн хүрээ жуулчны бааз/.

11. 15:00 нисэх буудал дээр ирнэ.

12. 17:30 минут- Үдэлт.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад ирлээ   
Үзсэн: 3106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.96.xxx [202.21.96.xxx] 2014-08-21 11:55
үндэсний тв байж шууд ч дамжуулж чадахгүй. арилжааны тв-с долоон дор

Бидэнтэй нэгдээрэй