Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөө өглөө хүрэлцэн ирлээ.
Тэрээр гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлсэн билээ.
Өнөөдөр үдээс хойш 16:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар БНХАУ-ын Дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтах ёслол болох юм.
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээр хийж баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Харин үүний дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпинийг угтах ёслол Чингисийн талбайд болно | ||
Үзсэн: 1764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.