Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинийг угтаж авлаа

2014-08-21 16:20:06

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөө өглөө хүрэлцэн ирсэн.

Тэрээр гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлсэн билээ.
 
Харин дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар БНХАУ-ын Дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор Чингисийн талбайд угтаж авлаа.
 
Яг одоо хоёр улсын төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээр хийж баримт бичигт гарын үсэг зурж байна.
 
Дашрамд дурдахад БНХАУ-ын даргын айлчлалын баг өргөн бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд 80 орчим хэвлэл мэдээллийн ажилтнууд дагалдаж байгаа юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэнэ.
 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинийг угтаж авлаа  
Үзсэн: 1820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй