Шууд Chart

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй

2014-08-21 16:28:54

Хуваарийн дагуу өнөөдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 5.0 сая ам.долларыг 1845.10-1850.10 төгрөгийн ханшаар худалдаж авах, 10.0 сая ам.долларыг 1864.0-1865.0 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк гадаад валютын дотоодын зах дахь эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 11.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 84.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй   
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй