Шууд Chart

Японы Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014-08-21 16:32:58

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд  Монгол Улсад айлчилж байгаа Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоo Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Япон Улсын Парламент дахь Зөвлөхүүдийн танхимын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Сацүки Эда, Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хироюки Сонода болон парламентын гишүүд багтжээ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын гурван бүлгийн тэргүүн болон парламентын  гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж байгаад талархал илэрхийлээд  Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэллээ.    
 
Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотoо Хаяаши  хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа стратегийн харилцаа, эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
 
Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёко Абэ болон ЗГХЭГ-ын дэд дарга Кацүнобү Катогийн ээж Мүцүко Като нар багтжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Японы Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав   
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй