Шууд Chart

БНХАУ-д ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлж авахаар боллоо

2014-08-21 17:18:45

БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улс дахь айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд дөнгөж сая “Ялтан шилжүүлэх тухай хоёр улс хоорондын гэрээний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурлаа. Харин одоо энэхүү протоколыг солилцох үйл ажиллагаа болох юм.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 дахь өдөр буюу ирэх есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болох аж. Монгол Улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас хамгийн их нь БНХАУ-д ял эдэлж байна. БНХАУ-д одоогийн байдлаар гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн 41, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт 16, Макаод нэг Монгол Улсын иргэн байгаа бөгөөд үүнээс зөвхөн хар тамхины хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн нийт 36 иргэн байгаа аж.
 
БНХАУ-д хорих ял эдэлж буй нийт 14 монгол иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг БНХАУ-ын талд одоогоор хүргүүлээд байгаа ажээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

БНХАУ-д ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлж авахаар боллоо  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй