Шууд Chart

БНХАУ-ын Соёлын сайд Үндэсний түүхийн музейтэй танилцлаа

2014-08-21 17:56:50

БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Үндэсний түүхийн музейгээр зочилж Монгол түмний түүхэн уламжилал, он цагийн хэлхээ, уламжлал соёлтой танилцлаа. Тэрээр музейн үзмэрүүдтэй танилцсаны дараа хүндэтгэлийн дэвтэрт өөрийн саналыг үлдээсэн юм. Үүнд “Монгол Хятад хоёр улс өнө эртний уламжлалт харилцаатай болох нь тус музей дэх олон дурсгалуудаас тод илэрч байв. Хойшид хоёр орны хамтын ажиллагаа улам бүр цэцэглэн хөгжихийг ерөөе” хэмээжээ.

Үүний дараа тэрээр зочид төлөөлөгчдийн хамтаар Монголын уран зургийн галерейд зочилж ДуньХуан мужийн үзмэрийн нээлтэд хэрхэн бэлтгэж буй үйл ажиллагаатай танилцсан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

БНХАУ-ын Соёлын сайд Үндэсний түүхийн музейтэй танилцлаа  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй