![](/uploads/201307/news/thumb/4d75e5442266f1854a5046f5b868b2e4_x3.jpg)
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр иргэд 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх боломжтой болсон юм.
Хуулийн үйлчлэлийн хугацаа 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болох ёстой. Тодруулж хэлбэл, иргэдийн хувьд хоёр хоногт багтаан бичиг баримтаа бүрдүүлж, харьяа аймаг, сум, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст өгөхөөр яаравчилж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээгээр нийт 298.7 мянган иргэн бичиг баримтаа бүрдүүлж дээрх хуульд хамрагдахаар хүсэлт гаргаад байгаа аж.
НД-ын нөхөн төлөлтийн хуулийн хэрэгжих хугацаа дуусах дөхөж байна | ||
Үзсэн: 1305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.