![](/uploads/201307/news/thumb/1f522d80299f62375d402673b0ab3c12_x3.jpg)
Нийслэлийн иргэдэд зуслангийн газрыг үнэгүй өмчлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхлэнэ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүд дэх зуслангийн газруудыг иргэдэд өмчлүүлэхээр болсон байна.
Тус гурван дүүргийн нутаг, дэвсгэрт нийт 47 мянган иргэн зуслангийн зориулалтаар газар эзэмшдэг бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд зуслангийн газрыг нь үнэгүй өмчлүүлэхээр болжээ.
Тиймээс иргэд наймдугаар сардаа багтаад газар өмчлөх өргөдөл хүсэлтээ харьяа дүүргийнхээ газрын албанд өгөх шаардлагатай талаар албаныхан мэдээлэл өглөө.
Зуслангийн газрыг иргэдэд үнэгүй өмчлүүлнэ | ||
Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.