![](/uploads/201307/news/thumb/a736e96150d21a08064a79b6395c7459_x3.jpg)
Автозамын трасст орсон найман иргэнд 219 631 680 /хоёр зуун арван есөн сая, зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгийн нөхөн олговрыг олгож газрыг нь чөлөөлүүлэх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргажээ.
Дээрх найман иргэний өмчлөлийн газар Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт барих “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртэлх 1.7 км автозам, Сонгинохайрхан дүүргийн III, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж буй Буяны замын таван км автозамын шинэчлэлийн трасст орсон юм байна.
Тиймээс замын ажлыг эхлүүлэхийн тулд иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.
Трасст орсон иргэдэд нөхөн олговор олгоно | ||
Үзсэн: 1267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.