Уншигчдадаа наймдугаар сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхийн тулд эцэг эхчүүд гадаа хонож байна”, “БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлал амжилттай болж өндөрлөлөө”, “Энэ жил тариаланчид арвин ургац хурааж магнай тэнийх нь”, “Бодоо, Чагдаржав нараас макстенект гардуулсан бичиг” нэртэй баримт үзэл бодол, мэдээ мэдээллийг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Баатруудынхаа хөшөөнд цэцэг өргөхөөр сэтгэл нимгэрдэг юм”, “Түүхэн айлчлалын үр дүн юу байв”, “Оюутолгойн эзэд арбитрын шүүх дээр болзоно”, “Сэлэнгэд зөгий үржүүлэх шинэ технологи туршиж байна” зэрэг мэдээ, нийтлэлийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ”, “Харилцан туслах замаар Хятад, Монголын харилцааны шинэ эрин үеийг нээнэ”, “ОХУ буюу “Баавгай” улс-1” зэрэг мэдээ, мэдээлэл болон Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгийн “106 лицензийн өмнөх эзэмшигчдэд давуу эрх бий” гэсэн ярилцлагыг уншаарай.
“Монголын үнэн” сонинд “Замбативийн баланс”, “”Эзэн-100”-ийнхан эрүүлээр сэтгэж 100 цэцэрлэг барьсан бол”, “Хүй мандлын дэвжээнд хүлэг морь, адуучин эрсийн хийморь бадарлаа”, “Төөрдөг автобусанд суугаад ажлаасаа хоцорчихлоо”, “Ч.Ариунаа: Нэг шинжилгээг 3000 төгрөгөөр авч байна” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “”Маршалын нэрэмжит ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав”, “Шилжүүлж авсан хүмүүсдээ ял завшуулахгүй байх шаардлага БНХАУ тавьсан”, “Хүчингүй болгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх ажил эхэллээ”, “65 мянган төгрөгийн үнэ цэнэ” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд БШУЯ-ы Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын “Хүүхэд бүрийг Монгол хүн болж төлөвшихөд анхаарна” нэртэй ярилцлага болон “Си Жиньпиний айлчлалын үр дүнг романтизмаас чөлөөлье”, “Д.Ганхуяг сайд 106 лицензээр зугаагаа гаргах нь”, “Цэцэрлэгийн эрхлэгчид атгуулах хандив 500 мянгад хүрсэн гэв үү” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.