![](/uploads/201408/news/thumb/d7a3509abbed4603926c07b54b966302_x3.jpg)
Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран Улаанбаатар хотноо наймдугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Чуулга уулзалтад Япон, Солонгос, Энэтхэг, Камбож, Индионези, Монгол зэрэг зургаан орны төлөөлөл хүүхдийн эрхийн асуудлаар хоёр өдөр амжилттай хэлэлцсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэх зорилготой тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудаас 40 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 160 гаруй хүн оролцжээ.
Чуулганы төгсгөлд оролцогч зургаан орны төлөөлөл зөвшилцөж Хүүхдийн эрхийн асуудлаарх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Хүүхдийн Эрхийн Конвенцийг хэрэгжүүлэхэд улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Тунхаг бичгийг баталжээ.
Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх Тунхаг бичгийг баталжээ | ||
Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.