Шууд Chart

Цэцээ гүн цогцолбор сургуулийн бүтцийг өөрчилж, 59-р сургуулийг шинээр байгууллаа

2014-08-25 11:12:35

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцээ гүн цогцолбор сургуулийг өөрчлөн байгуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор нийслэлийн Боловсролын газрын санал, Хан-Уул дүүргийн онцлогийг харгалзан “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн бүтцийг өөрчлөн байгуулж, 59 дүгээр сургуулийг тусгаарлан шинээр үүсгэн байгуулжээ.
 
“Цэцээ гүн” цогцолбор сургууль, тусгаарлан шинээр байгуулагдсан 59 дүгээр сургуулийн өмчийг шинэчлэн бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах, тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт үүрэг болгосон байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Цэцээ гүн цогцолбор сургуулийн бүтцийг өөрчилж, 59-р сургуулийг шинээр байгууллаа  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй