![](/uploads/201408/news/thumb/15a25da2ce55bc74575eda73d4e501f0_x3.jpg)
Энэ оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд, Монгол Улсад Оросын соёлын жил болон Оросын IV кино өдрүүдийг тэмдэглэж эхлээд байна.
Тус кино өдрүүдийн хүрээнд орчин цагийн Оросын кино урлагийн шинэ бүтээлүүдийг олон нийтэд толилуулахаар бэлтгэжээ. Түүнчлэн Оросын алдарт жүжигчид, уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа аж.
Тэднийг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзан “Орос Монгол хоёр улс эртний найрамдалт харилцаатай билээ. Халхын голын ялалтын ойн хүрээнд кино өдрүүдийг тэмдэглэж байгаад баяртай байна” хэмээн талархал илэрхийллээ. ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул кино өдрүүдийн нээлтэд хэлсэн үгэндээ “Бид бага наснаас Оросын киног үзэж өссөн. Сүүлийн жилүүдэд ч Оросын кино өргөнөөр нэвтрэх болсон нь тун сайхан хэрэг. Энэхүү кино өдрүүдийг хүсэн хүлээсэн олон үзэгчид байгаа” гэсэн юм. Түүнчлэн тус кино өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотноо дөрвөн төрлийн кино гаргах бөгөөд Оросын кино урлагийн жүжигчид Дархан-Уул, Орхон аймгуудаар аялан киногоо гаргах ажээ.
“Оросын кино өдрүүд” эхэллээ | ||
Үзсэн: 1577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.