Шууд Chart

Хүн амын нутагшил суурьшлийн бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна

2014-08-25 13:29:22

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт  НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөрийн (UNHABITAT) мэргэжилтэн Паула Пеннанен Рибейро болон НҮБ-ийн Хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөрийн Монгол дахь салбарын менежер Д.Энхцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
 
НҮБ-ХАБИТАТ-ын мэргэжилтэн Паула Пеннанен Рибейро Монгол Улсын Хүн амын нутагшил суурьшлийн үндэсний хороо байгуулагдсанд баяр хүргэж, Барилга, хот байгуулалтын Сайд Ц.Баярсайханы НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн салбарын захирал Ноён Ёшинобу Фукасавад “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг  боловсруулахад мэргэжлийн удирдамж, зөвлөмжөөр хангаж хамтран ажиллахыг хүссэн захидлын хариу Хүн амын нутагшил суурьшлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг хамтран боловсруулахдаа таатай буйгаа илэрхийлэн захидлыг гардуулав.
 
Уулзалтын үеэр Паула Пеннанен Рибейро Хүн  амын нутагшил суурьшлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахын өмнө нэгэнт хийхээр төлөвлөсөн байгаа Хот байгуулалтын түргэвчилсэн үнэлгээг үндсэн долоон асуудлаар боловсруулах ажлын багийг асуудал бүрийг хариуцсан байгууллагуудаас албан хаагч оруулж бүрдүүлж, боловсруулаад 11 дүгээр сард Үндэсний хороонд танилцуулахаар семинар зохион байгуулж хэлэлцүүлэх, цаашлаад боловсруулах ажилдаа орох зэрэг шат дараалсан ажлуудын саналыг танилцуулж, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд НҮБ-ХАБИТАТ-аас туршлага судлах сургалт аялалын талаар ойрын хугацаанд хариу ирүүлэхээ мэдэгдэж, Монгол Улсын Хүн амын нутагшил суурьшлийн бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд оролцох нь хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болохыг тэмдэглэв. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүн амын нутагшил суурьшлийн бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна   
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй