Шууд Chart

Ерөнхий сайд ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

2014-08-25 13:32:34

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дайнд оролцсон ахмад дайчдад тэтгэмж олгох Засгийн газрын тогтоол гарч, 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Өнөөдрийн байдлаар Халх голын байлдаанд оролцсон 37 ахмад дайчин байна. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл болгон 99 настай Б.Аюурзана, 96 настай Б.Сааралай нарт хүндэтгэл үзүүлэн, тус бүрт нь хоёр сая төгрөгийн тэтгэмжийг гардууллаа. Б.Аюурзана 1939 онд цэргийн албанд татагдан ирж тухайн үеийн тавдугаар дивизид алба хаан Халх голын байлдаанд оролцож байжээ. Б.Сааралдай 1938 онд цэрэгт татагдан 13 дугаар морьт хорооны бүрэлдэхүүнд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ   
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй