Дөрөвдүгээр сарын 8-нд дэлхий даяараа Хойд Америкийн нутгийг дайрсан бүтэн нар хиртэлтийн зүг анхаарч байх зуур одон орон судлаачид харин "Умардын титэм" хэмээх оддын аймгаас нүдээ ч салгаж чадахгүй байна.
Учир нь манай Дэлхийгээс гурван мянган гэрлийн жилийн зайд хэзээ мөдгүй шинэ од "мэндлэх" гэж байгаа учир тэр аж.
Эрдэмтдийн тооцоолж байгаагаар Дэлхийгээс энгийн нүдээр ч харагдах хэмжээний тод гэрэл цацруулан шинэ од “мэндлэх” учиртай бөгөөд шинэ од "мэндлэх"-ийг нүдээр харах нь эрин цаг бүрт тохиох боломж биш гэдгийг НАСА-гийнхан хэлжээ.
Сансрын нэн ховор энэ үзэгдэл 2024 оны есдүгээр сараас хэтрэлгүй үзэгдэх ёстой гэж тооцож буй юм байна.
Одон орончид шинэ од "төрөх"-ийг хүлээж байна | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.