Шууд Chart

БНХАУ-ын Соёлын сайдын айлчлал амжилттай боллоо

2014-08-25 16:04:03

Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён Цай У тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын ард түмний нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх зорилгоор 2014-2017 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Тус төлөвлөгөөний хүрээнд хоёр оронд зохион байгуулагдах олон улсын чанартай Соёл, урлагийн солилцоо, кино наадам, эрдэм шинжилгээний хурал, симпозиум болон соёлын бусад арга хэмжээнд соёл, урлагийн байгууллагын мэргэжилтэн, уран бүтээлчид, эрдэмтэн, судлаачдыг оролцуулахад дэмжлэг үзүүлэх юм.
 
Түүнчлэн номын сан, музей, кино, цирк, балет, театр урлагийн тоглолт, тайзны менежмент зэрэг соёл, урлагийн салбарт сургалт, эрдэм шинжилгээний ажил, бага хурал, симпозиум зохион байгуулахыг дэмжих бөгөөд, хоёр орны уран бүтээлчдийн хооронд харилцан туршлага солилцох, хамтран уран бүтээл туурвихыг хөхиүлэн дэмжих ажээ. Мөн хоёр орны соёлын өвийг судлах, хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцэн тохиролцож Санамж бичиг байгуулах боллоо. Үүний зэрэгцээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хэрлэнбарс хотын суваргыг хамгаалах болон сэргээн засварлах төслийг хамтран гүйцэтгэхээр болсон байна. Мөн хоёр орны хооронд салбарын төлөөлөгч, мэргэжилтэн нарыг харилцан солилцож туршлага солилцох, мэдээлэл олгох ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байхаар тохиролцлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

БНХАУ-ын Соёлын сайдын айлчлал амжилттай боллоо  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй