Монголбанк нэг долоо хоногтой 227 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр энэ сарын 25-ны байдлаар нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 365.9 тэрбум төгрөг болж байна.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.
Монголбанк 227 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа | ||
Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.