Европ даяар антибиотикийн өргөн хэрэглээний уршгаар аливаа өвчин эмгэг антибиотик зэрэг хүчтэй эмэнд тэсвэртэй болсон нь тус тивийн хүн амын санааг зовоох болжээ. Тэгвэл Европын комисс өнгөрсөн долоо хоногт антибиотикт тэсвэртэй бактерийг дарангуйлах чадвартай шинэ төрлийн антибиотикийн хэрэглээг зөвшөөрсөн байна.
Pfizer компанийн бүтээж хөгжүүлсэн Emblaveo гэх шинэ антибиотик нь хэвлийн хөндийн болон давсагны хүндэрсэн бактерийн халдвар, уушгины хатгалгаа зэргийн үед хэрэглэж болно гэж тайлбарлаж байна. Европын эмийн хянан шалгах агентлагаас энэ антибиотикт эерэг үнэлгээ гаргаснаас сарын дараа Европын комисс зөвшөөрсөн шийдвэр гаргаж байгаа юм байна.
Европын комисс шинэ төрлийн антибиотикийн хэрэглээг зөвшөөрөв | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.