Германы зорчигчийн галт тэрэгний хамгийн том Доич Бан компани дижитал хөшигтэй вагон явуулж эхлэхээр болжээ. Зорчигчдын хувийн орон зайг хамгаалах үүднээс иймэрхүү нэгээс хоёр хүний суудалтай, дижитал хөшигтэй кабинуудыг нээх юм байна. “Нандин өрөө” гэж нэрлэж байгаа энэ кабинууд нь Доич Бан компанийн хэдэн тэрбум еврогийн сэргээн засварлалтын нэг хэсэг юм байна. Энэ үйлчилгээ нь хот хоорондын болоод улс хооронд явдаг Доич Баны Интерсити экспресс өндөр хурдны галт тэргэнд л байх юм. Үүнээс гадна Доич Бан компани цахимаар суудал захиалах зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг танилцуулж байгаа юм байна.
Герман улсад дижитал хөшигтэй зорчигчийн галт тэрэг явж эхэлнэ | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.