![](/uploads/201408/news/thumb/a259e97af59ad88365766f62b4774ccd_x3.jpg)
Өнөөдөр Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар ТОСК мэдээлэл хийлээ. ТОСК-ийн мэдээлснээр “Буянт-Ухаа 1” хорооллын 1764 байранд 1534 иргэн гэрээ хийсэн байна. Квотоос байраа сонгоогүй 62 айл бий бөгөөд одоогийн байдлаар 140 айл түлхүүр хүлээн авснаас 52 нь байрандаа амьдарч байгаа ажээ.
Түүнчлэн үлдэгдэл 168 байрыг бэлэн мөнгөөр шууд авах хүмүүст олгох юм байна. Ингэхдээ “Буянт-Ухаа” хорооллын байрны сугалаанд оролцсон байх шаардлага тавьж буй ажээ. Харин “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 48 барилгаас 22 нь энэ онд ашиглалтад орох бөгөөд барилга угсралтын ажил нь 50 орчим хувьтай байна.
Түүнчлэн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод зэрэг аймагт барилгын ажил эхэлсэн, зарим орон сууцууд нь энэ онд ашиглалтад орох аж. Булган, Төв, Сүхбаатар, Завхан, Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгууд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах түвшинд явж байгаа аж. Эдгээр аймагт ирэх оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр зорьжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпинийн төрийн айлчлалын хүрээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ банкны ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Ли Роугутай Улаанбаатарын хотын Сүхбаатар дүүргийн “Орон сууцны 7-р хороолол” төслийн “Г” хэсгийг барих тухай зээлийн ерөнхий гэрээг байгуулсан. Энэ хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох “Бээжин Юни констракшн” групптэй хамтран бүтээн байгуулах юм байна.
“Орон сууцны 7-р хороолол”-ыг байгуулна | ||
Үзсэн: 1556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.