![](/uploads/201408/news/thumb/172ed4b1399c9a75f93436a5f3d70dda_x3.jpg)
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн манай улсад өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн өнөө өглөө Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж, ёслолын уулзалт хийснээс гадна албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Харин үүний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхах юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэнэ.
![](/uploads/assets/image/IMG_0055(3).jpg)
БНСУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна | ||
Үзсэн: 1814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.