Шууд Chart

Япон улс сэрвээт халимыг арилжааны зорилгоор агнах жагсаалтад оруулахаар төлөвлөж байна

2024-05-11 10:02:00

Японы Загас агнуурын агентлаг сэрвээт халимын нөөц хангалттай байгаа нь батлагдсантай холбогдуулан энэ төрлийн халимыг арилжааны зорилгоор агнах жагсаалтад оруулахаар төлөвлөж байна. Тус агентлаг Японы нутаг дэвсгэрийн усан болон эдийн засгийн онцгой бүсэд сэрвээт халимыг агнахаар төлөвлөсөн байна.

Японы халим агнуур удаан хугацааны турш маргаантай, байгаль хамгаалагчдын шүүмжлэлийн эх үүсвэр байсаар ирсэн учраас энэ салбарт ихээхэн болгоомжтой ханддаг болсон. Япон улс 2019 онд Олон улсын халим агнуурын комиссоос гарч, зөвшөөрөгдсөн гурван төрлийн жижиг халимыг арилжааны аргаар агнаж байсан юм байна. Сэрвээт халим нь жагсаалтад орж байгаа хамгийн шинэ бөгөөд илүү том төрөл зүйл юм байна. Сэрвээт халимыг бусад төрөл зүйлтэй адил олон улсын халим агнуурын тооцооллын аргад үндэслэн агнах квотыг тогтоох юм байна. Тус агентлаг олон нийтийн санаа бодлыг харгалзан үзээд ирэх 7-р сард эцэслэн шийдвэрлэнэ тооцоолжээ. Агнахыг зөвшөөрсөн төрөл зүйлд шинэ төрлийг оруулж ирэх нь халимын махны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой биш, сэрвээт халимын анчид заавал квотыг гүйцээх албагүй гэдгийг дээрх агентлагийн нэрээ нууцалсан албаны хүн мэдэгджээ. Японы Загас агнуурын агентлаг энэ онд гэхэд гурван өөр төрлийн халимаас нийт 379-ийг агнах квот тогтоожээ. Мөн өнөө үед Японы хүн ам халимын мах идэх сонирхол нь буурсан байна. Сонгуулийн тойрог нь халим агнуураараа алдартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяаши засгийн газар нь Японы уламжлалт хоолны соёлын нэг хэсэг болсон халимыг хүнсэндээ тогтвортой хэрэглэхийг дэмжиж, энэ салбарыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс сэрвээт халимыг арилжааны зорилгоор агнах жагсаалтад оруулахаар төлөвлөж байна   
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй