Шууд Chart

“ТикТок” компани хиймэл оюунаар бүтээсэн контентод таних тэмдэг тавина

2024-05-14 10:18:15

ТикТок компани аппликейшныхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор хиймэл оюунаар бүтээсэн аливаа контентод таних тэмдэг тавихаар болжээ. Цахим платформоор нь дамжиж хуурамч мэдээлэл дамжихаас сэргийлж ийм арга хэмжээ авна гэж мэдээлсэн байна. Хиймэл оюунаар бүтээсэн контентод тэмдэг тавьснаар жинхэнэ бүтээлийг эдгээр төрлийн бүтээлээс ялгаж, хэрэглэгчид, уран бүтээлчдийн эрхийг хамгаална гэж тайлбарлаж байна.

ТикТокоос гадна Мета компани иймэрхүү арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэд салбар нэгтнүүдтэйгээ хамтарч хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг, аудиог таних систем бүтээж байгаа юм байна. Гүүгл компани бас Ютүб дээрх хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг таних программ, таних тэмдэг бүтээхээр ажиллаж байгаа гэж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“ТикТок” компани хиймэл оюунаар бүтээсэн контентод таних тэмдэг тавина  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй