Израил улсын тусгаар тогтнолын баяр 5-р сарын 13-аас 14-ний өдөр болж өнгөрдөг. Энэ жилийн хувьд Газын зурвасын дайны нөлөөгөөр Израил улс баяраа намжуу тэмдэглэж байна гэж Ройтерс агентлаг бичжээ. Израилын энгийн ард иргэд найм дахь сардаа үргэлжилж байгаа дайныг дуусаасай гэх найдлагатай, Израил даяар дайныг зогсоож, барьцааны иргэдийг суллуулахыг хүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчийг авсан үед Израилын тусгаар тогтносны 76 жилийн ойн баяр тохиож байна.
Энгийн тайван цагт тусгаар тогтнолын баяраар израилчууд галт буудлага хийх зэргээр баяраа илэрхийлж тэмдэглэдэг бол энэ жил бүх төрлийн галт буудлагын баяруудыг цуцалжээ. Йерусалимын үндэсний оршуулгын газар зул өргөх ёслол болдог, түүнийг жил бүр тусгаар тогтнолын баяраар телевизээр шууд дамжуулан үзүүлдэг уламжлалтай. Гэвч энэ жил энэ ёслолыг телевизүүд шууд дамжуулалгүй бичлэг болгон цацжээ. Иймэрхүү олон нийтийн үйл ажиллагааг улс даяар цуцалсан нь Израилын засгийн газрын эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг дарах гэсэн ажил гэж сөрөг хүчний намууд шүүмжилж байна.
Өнгөрсөн хугацаанд дайныг зогсоож чадаагүй, барьцааны иргэдийг суллаж чадаагүй гэж ерөнхий сайд Биньямин Нетаняхуг олон нийтийн үйл ажиллагааны үеэр шүүмжилж, дайрах явдлууд хэд хэд гарсан байна. Мөн засгийн газрыг Израилын парламентын үл ойшоож байна гэж үзэх сөрөг хүчний хууль тогтоогчид ч байна. Нетаньяхугийн засгийн газар зохиомлоор зассан тайзан дээр үзэгч, шууд дамжуулалт байхгүй, зөвхөн кабинетынхаа улс төржсөн агуулгыг цацах гэсэн оролдлого хийлээ гэж шүүмжилжээ. Харин урьдчилан бичсэн тусгаар тогтнолын өдрийн бичлэг дээр Нетаньяху “хэдийгээр энэ жилийн тусгаар тогтнолын баяр бусад жилийнхээс өөр болж байгаа ч манай ард түмэн тусгаар тогтнол ямар үнэ цэнтэй, энэ баярыг тэмдэглэх нь ямар чухал болохыг ойлгох ёстой” гэж дурджээ. Харин Нетаньяхугийн засгийн газрын огцорч, барьцааны иргэдийг суллуулахыг хүссэн эсэргүүцлийн жагсаал Даваа гарагт Тел Авив хотод болж, тусгаар тогтнолын баярыг өөр өдөр хийхийг шаардсан байна.
Израил улс тусгаар тогтнолын баяраа дайны нөхцөлд намжуу тэмдэглэж байна | ||
Үзсэн: 432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.