Шууд Chart

Тариалан бүхий бүс нутгуудад хөрсний чийг хангалтгүй байна

2024-05-15 11:54:23

Энэ оны буюу 2024 оны 5 дугаар сарын эхний арав хоногт тариалан бүхий нутагт тодорхойлсон буудай болон уринштай талбайн 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөц Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Баянгол, Дархан-Уулын Хонгорын 6-р бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Жаргалантад хангалттай, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхонтуул, Дорнодын Халхголд дунд зэрэг, Сэлэнгийн Орхон, Төвийн Угтаалцайдамд хангалтгүй байна.

Гуурстай талбайн хувьд Хөвсгөлийн Тариалан, Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Төвийн Баянчандмань, Увсын Баруунтуруунд хангалттай, Төвийн Эрдэнэсантад дунд зэрэг, Угтаалцайдамд хөрсний чийг хангалтгүй байна.


Тариалан бүхий бүс нутгуудад хөрсний чийг хангалтгүй байна  
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй