![](/uploads/201408/news/thumb/97fae76d309a897a8091ab17384ae3bc_x3.jpg)
Нийслэлийн Засаг даргын “2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл хангуулах комиссыг байгуулж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байгаа юм.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын мэдээгээр нийслэлийн хэмжээнд зам талбайн 641.5 тн бодис, 140 тн давс, 337 тн элс, дайрганы үлдэгдэлтэй байгаа аж. Түүнчлэн ирэх өвөл 382 тн бодис, 845 тн элс, 363 тн хайрга нэмж бэлтгэхээр төлөвлөжээ. Харин машин техник хувьд цас шүүрддэг, хусдаг бодис цацдаг камаз маркийн машин таван ширхэг, бодис цацдаг төхөөрөмж суурилуулсан портер машин зургаан ширхэг, цас мөс хусах зориулалттай автргридер нэг ширхэг, бобкат таван ширхэг, хоёр ковш машиныг ажилд гаргахад бэлэн байгаа аж.
Зам талбайн элс, хайргыг нэмж бэлтгэнэ | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.