Нийслэлийн түүхт 375 жилийн ойн ажлын хүрээнд гар урлал, бэлэг дурсгалын зүйл хийдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Нийслэлийн түүхт 375 жилийн ой” сэдэвт уралдаан зарласан. Уралдааны дүн гарахад нийслэлийн Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээл тус уралдааны 2, 3, 4 дүгээр байрыг эзэлжээ.
“Нийслэлийн түүхт 375 жилийн ой” уралдаанд оролцсон бүтээлүүд нь нийслэлийн түүхэн замналыг харуулсан, шинэлэг, өвөрмөц шийдэлтэй, чанарын өндөр түвшинд хүний бие, эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн, амархан эвдэрч гэмтдэггүй байх, ISO 9001 чанарын стандартад нийцсэн байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна. Харин түрүүлсэн бүтээлүүд эдгээр бүх шаардлагыг хангасны зэрэгцээ эсгий, ноос ноолуур, арьс шир, мод, төмөр, даавуу, шавар гэх мэт Монголын уламжлалт технологиор хийснээрээ онцлогтой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлүүд шилдэгээр шалгарав | ||
Үзсэн: 1557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.