Герман улсад цагаач дүрвэгсэд, орогнол хүсэгчидтэй холбоотой шинэ хууль баталсан байна. Энэ хуулийн дагуу Германы иргэн биш, дүрвэгч бол тусгай хязгаартай төлбөрийн карт ашиглах эрхтэй. Энэ төлбөрийн картаар Германы нутаг дэвсгэр дээр бүх төрлийн гүйлгээ хийж болох ч гадагшаа олон улсын гүйлгээ хийж болохгүй юм байна. Цагаачид хилийн чанадад байгаа гэр бүл, найз нөхөд рүүгээ мөнгө явуулахдаа залиланд өртөх, эсвэл хамсаатан болж мөнгөн урсгалыг гадагш гаргаж байна гэдэг үндэслэлээр Герман улс ийм хууль баталжээ.
Урьд нь Германд цагаач иргэд төлбөрийн карттай болоход нэлээд шат дамжлаг ихтэй, төвөгтэй ажил байсан юм. Харин шинэ хуулийн дагуу цагаач дүрвэгчид өөрийн гэсэн төлбөрийн карттай болсноор төлбөр төлөхөд илүү амар хялбар болсон. Гэхдээ гол хязгаарлалт нь олон улсын гүйлгээнд хамаарна гэж тодруулжээ. Герман улс хөгжингүй технологижсон орнууд дундаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийх уламжлал арга хэлбэрээ хадгалж байгаа цөөн орнуудын нэг юм. Зарим үйлчилгээ аж ахуйн нэгжүүд одоо ч картаар үйлчилдэггүй нь байна. Тэгэхэд эсрэгээрээ зарим улсад зөвхөн төлбөрийн систем ашиглаж гүйлгээ хийхэд огцом шилжсэн улсууд ч байна. Ингэхэд цар тахлын жилүүд томоохон нөлөө үзүүлсэн. Тэгвэл Германы цагаач дүрвэгсэд зориулсан төлбөрийн картын тухай хуулийг шүүмжлэх хүмүүс байна. Германы цагаачдыг хамаарах төрийн бус байгууллагын зүгээс энэ хууль цагаач болон Германы иргэдийн хооронд ялгаварлал үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Герман улс нь сүүлийн хэдэн сарын турш цагаачдын урсгалыг бууруулах зорилгоор олон арга хэмжээ авч байгаа нь цагаачдыг хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудаас цагаачдыг гадуурхаж байна гэх ихээхэн шүүмжлэлтэй тулгарсаар байгаа юм.
ХБНГУ цагаачдад зориулсан тусгай хязгаартай төлбөрийн карт гаргав | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.