Шууд Chart

Олон улсын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн хурал эхэллээ

2014-08-27 11:37:39

Монгол Улсад анх удаагаа Олон улсын оюутны спортын холбоо-ОУОСХ (FISU)-ны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдаж эхэллээ. 

Хурлын бэлтгэл үйл ажиллагааг ОУОСХ-ны албан ёсны гишүүн Монголын оюутны спортын холбоо хариуцсан ажээ. Энэхүү хуралд оролцохоор ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британийн иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын зэрэг хүндэт зочид Улаанбаатар хотноо хүрэлцэн иржээ.
 
Хурлаар олон улсын оюутны спортын стратеги, бодлого үйл ажиллагааны асуудал, зохиогдсон наадам, тэмцээнүүд ялангуяа ирэх 2015 оны Универсиад наадмуудын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын ажиллагаа, холбооны санхүүгийн асуудал, ХЭГ-ын үйл ажиллагаа, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга зам, дараагийн Гүйцэтгэх хорооны хэлэлцэх ажил, түүний дараалал зэрэг олон талт асуудлуудыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн хурал эхэллээ  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй