Шууд Chart

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар ярилцав

2014-08-27 11:44:42

Эрчим хүчний яамны ээлжит шуурхай зөвлөгөөн салбарын үйлдвэр, компаниудын удирлагыг оролцуулан өргөтгөсөн байдлаар болжээ. Салбарын хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлын талаар ярилцсан энэ зөвлөгөөнд Эрчим хүчний М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон ЭХЯ-ны бусад газар хэлтсийн дарга нар оролцож, мэдээ, мэдээлэл сонсч, тодорхой үүрэг даалгавар өгчээ.

Энэ жилийн өвлийн бэлтгэлийг хангахад Дулааны цахилгаан станцууд, Дулааны станцууд 4.6 тэрбум төгрөгийн засвар шинэчлэлийн ажил, Цахилгаан дамжуулах сүлжээ болон түгээх сүлжээ компаниуд 2.3 тэрбум орчим төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа ажээ.
 
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц хөдөө орон нутагт 60 гаруй хувьтай, Улаанбаатар хотод 90 гаруй хувьтай байна.  Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв шуурхай зөвлөлгөөнд оролцогчдад хандан өвөлжилтийн бэлтгэл ажлыг ирэх есдүгээр сарын 25 гэхэд бүрэн дуусгах үүрэг өгч төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарч, нүүрсний өр төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулахыг ДЦС-ын удирдлагуудад анхааруулжээ. Түүнчлэн эрчим хүчний найдвартай байдлыг хангахын тулд  аваарын нөөцийг дор бүрдээ бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар ярилцав  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй