Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2024-05-19 09:08:32

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна


2024 оны 05-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.          


2024 оны 05 сарын 20-ноос 2024 оны 05 сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 22-ноос нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй