Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-05-24 14:40:44

2024 оны тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06 дугаар сарын 01-нд баруун болон төвийн айгуудын нутгийн зарим газраар, 02-нд нутгийн зүүн хагаст бороо орно, дуу цахилгаатай. 

Салхи: 24-нд говь, талын нутгаар, 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 06 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд бага зэргийн бороо, 28-нд бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 25, 28, 29-нд сэрүүхэн шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, 26, 27-нд дулаарч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 3692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй