Шууд Chart

Зуслангийн авсаархан байшингуудын загварууд

2024-05-27 11:57:16

Зуны улирал эхэлж, зуслангийн асуудал хэн бүхний анхааралд байгаа биз... Тэгвэл Италийн зохион бүтээгчид тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй гэдгийг, харуулсан жижиг байшингийн загваруудаараа нотлон харуулжээ.

Тус загварыг сонирхогчид 9 метр квадрат хэмжээтэй байрыг хүний бүхий л хэрэгцээг хангахуйцаар тохижуулж болохыг өөрсдийн нүдээр харахаас гадна багахан хэмжээний төлбөр төлсөн тохиолдолд амьдарч үзэх ч бололцоотой гэнэ. Сүүлийн үед тансаг хэрэглээг хангахын тулд их зай талбай эзэлсэн барилга байгууламж барих үзэгдэл олширсон нь цөөн хүний тав тухын төлөө их хэмжээний эрчим хүч ашиглах, талбайг үр ашиггүй зарцуулах сул талтайгаас гадна байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа юм.

Жич: Уншигч та бүхэнд санаа болохуйц жижиг байшингийн загвар зургуудыг хүргэж байна.


Зуслангийн авсаархан байшингуудын загварууд  
Үзсэн: 1919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй