Шууд Chart

ОХУ Узбекистан улсад атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байна

2024-05-28 14:19:43

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тав дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш гурав дахь улсдаа айлчилж байна. Тэрээр энэ долоо хоногт Төв Азийн Узбекистан улсад айлчилж, төрийн тэргүүнтэй нь хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байгаа юм. Даваа гарагийн төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Узбекистан улсад жижиг хэмжээний атомын цахилгаан станц барина гэж тус улсын ерөнхийлөгч Шавкат Миржиёевтэй ярилцсан байна.

ОХУ анх удаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсад атомын цахилгаан станц барьж өгөх гэж байгаа нь энэ гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна. ОХУ барууны орнуудын худалдааны хоригт орсон байгаа энэ цаг үед эрчим хүч экспортлогч гэдгээ дэлхий дахинд харуулаад зогсохгүй өндөр технологи улс орнуудад нийлүүлж чадна гэдгээ үүгээр харуулж байна гэж Ройтерс бичжээ. Узбекистан улсад атомын цахилгаан станц барих гэх мэт төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 400 сая долларын хөрөнгө оруулна гэж ерөнхийлөгч Путин мөн дурдсан байна. ОХУ хэдэн арван жилийн турш Узбекистанаас устөрөгч импортолж ирсэн. Үүний хариуд Төв Азийн энэ улс ОХУ-аас одоо импортолж байгаагаасаа их газрын тос байгалийн хий импортлох сонирхолтой байгаа гэдгийг Узбекистаны ерөнхийлөгч Миржиёев дурдсан байна. Мөн Путины энэ улс дахь айлчлалыг түүхэн айлчлал гэж Узбекийн төрийн тэргүүн тодорхойлжээ. Энэ айлчлал хоёр улсын стратегийн түншлэл, холбоотны харилцааг шинэ эринд хөтөлж байгаа эхлэл болсон айлчлал гэж онцолжээ. Путин ч мөн Узбекистаныг стратегийн түнш, найдвартай холбоотон гэж тодорхойлсон байна. Төв Азийн таван Стан орны аль нь атомын цахилгаан станцгүй. ОХУ Узбекистан улсад атомын цахилгаан станц барьж өгвөл ийм төрлийн эрчим хүчний үйлдвэрлэлтэй Төв Азийн анхны улс болох юм байна. Узбекистан болон хөрш Казахстан улсууд нь атомын цахилгаан станцгүй ч ураны нөөцтэй, уран олборлодог улсууд. Цаашдын эдийн засгийн өсөлтөд нь ураны нөөц маш дэмтэй гэдгийг олон улсын шинжээчид тайлбарладаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Узбекистан улсад атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байна  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй