Шууд Chart

Шри Ланк улсын цай үйлдвэрлэгчид дундаж цалин хөлс нэмэх засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэв

2024-05-28 14:52:43

Арлын Шри Ланк улсын засгийн газар иргэдийн дундаж цалин хөлсний хэмжээг 70 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Гэвч дундаж цалинг ингэж нэмснээр тус улсын эдийн засгийн гол бүтээгдэхүүн болох цайны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө гэж цай үйлдвэрлэгчид засгийн газрын шийдвэрийг шүүмжилж байна. Шри Ланк улс нь алдарт Цэйлон цайг үйлдвэрлэдэг, энэ салбарт 600 мянга гаруй хүн ажилладаг, ургуулж үйлдвэрлэсэн цайныхаа 95 хувийг гадагш экспортолдог улс юм байна.

Дундаж цалин хөлсийг нэмэгдүүлснээр Шри Ланк цайг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадваргүй болгоно гэж цай үйлдвэрлэгчид үзэж байна. Шри Ланк улсын Цэйлон цайны үйлдвэрлэлийн салбар нь 1,3 тэрбум доллар эргэлддэг, жилдээ 250 сая килограмм цай үйлдвэрлэдэг юм байна. Тэгвэл Шри Ланкын засгийн газар иргэдийн дундаж цалинг өдрийн 1000 рупигээс 1700 рупий болгож өсгөх шийдвэр гаргасан. Энэ нь цайны үйлдвэрлэлийн өртгийг 45 хувь нэмэгдүүлнэ гэж цай үйлдвэрлэгчид тооцоолж байна. Шри Ланк улс нь 2022 онд гадаад валютын нөөцийн гачигдалд орсонтой холбоотойгоор урт хугацаана санхүүгийн хямралд ороод байгаа. Энэ хямрал цай үйлдвэрлэгчдэд ч нөлөөлсөн. Санхүүгийн хямралын улмаас бордоо, цай боловсруулах үйлдвэрийн түлш, эрчим хүчний үнэ өсөж, цай үйлдвэрлэгчдэд улам хүнд болсон байна. Иргэдийн дундаж цалин хөлсийг нэмэгдүүлснээр эдгээр үйлдвэрлэлийн зардлуудын үнэ улам хөөргөднө гэж үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шри Ланк улсын цай үйлдвэрлэгчид дундаж цалин хөлс нэмэх засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэв  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй