Шууд Chart

Лондонгийн “Саатчи галлерей”-д эко үзэсгэлэн болж байна

2024-05-28 16:42:22

Их Британийн Лондон хотын Саатчи галлерейд шинэ үзэсгэлэн нээгджээ. Долоодугаар сарын 28 хүртэл тавигдах энэ үзэсгэлэнд эко гэрэл зураг, дүрслэл голлох үзмэр болж байна. Энэ үзэсгэлэнгийн нэр нь “Метаморфоз: Эко гэрэл зургийн инновац” юм байна. Энэ үзэсгэлэнгийн бүх гэрэл зураг байгальд ээлтэй байхыг зорьжээ. Гэрэл зураг нь эртнээс байгальд ээлгүй, их хэмжээний хог хаягдал гаргадаг гэсэн шүүмжлэл дагуулсаар ирсэн. Харин энэ үзэсгэлэнгээр гэрэл зургийн салбар байгальд ээлтэйгээр хөгжиж хувьсаж чадна гэдгийг харуулахыг зорьсон гэж уран бүтээлчид нь тайлбарлажээ. Ингэхийн тулд гэрэл зургийн хальс биш навчин дээр авсан гэрэл зургаа буулгах зэрэг арга техник ашиглажээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондонгийн “Саатчи галлерей”-д эко үзэсгэлэн болж байна  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй