Шууд Chart

Япон улсад шинээр их дээд сургууль төгсөгчид дийлэнх нь ажлын байртай болжээ

2024-05-29 09:23:28

Япон улсад өнгөрсөн 3-р сард их дээд сургууль төгсөгчдийн 98,1 хувь нь ажлын байртай болсон гэсэн судалгаа гарчээ. 1996 оноос их дээд сургууль төгсөгчдийн ажлын байранд хэр хамрагдаж байгааг Японд бүртгэж эхэлжээ. Түүнээс хойш анх удаа энэ хэмжээнд шинэ төгсөгчид ажилд хамрагдсан байна гэж засгийн газар тайландаа дурдсан байна. Энэ тоон судалгааг 4-р сарын 1-ний байдлаар 112 их дээд сургуулийн 6250 төгсөгчөөс авчээ. Ажлын байртай болсон шинэ төгсөгчийн тоо өнгөрсөн оныхоос 0,8 хувиар өссөн байна.

Харин Мэргэжил сургалтын төв төгсөгчдийн 97,5 хувь ажлын байртай болсон нь өнгөрсөн онынхоос 1,8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний хомсдолтой байгаагаас Японы компани аж ахуйн нэгжүүд шинэ оюутнууд олноор нь ажилд авч байгаа нь ийм өсөлт гарахад түлхэц болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсад шинээр их дээд сургууль төгсөгчид дийлэнх нь ажлын байртай болжээ  
Үзсэн: 1653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй