Исландын өмнөд хэсэгт буюу Рейкьявик хотын ойролцоо өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тав дахь удаагийн галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар тавдугаар сарын 29-ний 15:00 цаг орчимд болсон байна.
Дэлбэрэлтийн улмаас 50 метрийн өндрөөс 3.5 километр өргөнтэй халуун лаав үүссэн.
Халуун лаав нь 3800 орчим хүн амтай хот руу чиглэн урсаж байгаа тул тус хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж, Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэг хүргэсээр байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Галт уулын дэлбэрэлтэд өртөхөөс сэргийлж, 3800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.