Шууд Chart

Хэт их жуулчин ирж буй тул Фүжи уулын зураг дарах цэгт торон хаалт хийхээр болжээ

2024-05-30 13:29:36

Японы Фүжикавүчико хотын захиргаанаас Фүжи уулын зураг дарах “алдарт” цэгт уулын барааг хааж, торон хаалт хийхээр болсноо мэдэгдэв.

Энэ нь хэт их жуулчин ирж, замбараагүй хог хаяж, бөөгнөрөл үүсэж буйтай холбоотой гэжээ.

2.5 метр өндөр, 20 метр урттай торон хаалт босгох ажлыг эхлүүлсэн байна.

Хотын захиргааны ажилтан “Ийм шийдвэр гаргасан нь харамсалтай ч бидний дүрмийг хүндлэхгүй байгаа жуулчдыг зогсоох эцсийн арга” гэсэн байна.

Ковидын цар тахлын дэглэм цуцлагдсанаас хойш Япон улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн. Энэ оны гуравдугаар сард хамгийн их буюу гурван сая жуулчин Японд аялахаар очжээ. 

Мөн Фүжи ууланд авирах жуулчдын тоо нэмэгдсэн тул энэ зунаас эхлэн ууланд авирагчдаас 2000 иен буюу 40 мянга гаруй төгрөгийн хураамж авахаар болсон байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 


Хэт их жуулчин ирж буй тул Фүжи уулын зураг дарах цэгт торон хаалт хийхээр болжээ  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй