Шууд Chart

ОПЕК+ бүлгийн орнууд 2025 он дуустал газрын тосны нийлүүлэлтээ танана

2024-06-03 13:35:08

Газрын тос олборлолт, нийлүүлэлтээр тэргүүлэгч ОПЕК+ бүлгийн гишүүн орнууд газрын тосны нийлүүлэлтээ сүүлийн нэг жил багасган, танаж байгаа билээ.

Тэдгээр орон газрын тосны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөн бусад газрын тос олборлогч орнуудтай өрсөлдөхөөр ийм арга хэмжээ авах болсон. Тэгвэл ОПЕК+ бүлгийн гишүүн орнууд газрын тосны нийлүүлэлтээ 2025 оны эцэс хүртэл дахин нэг жилээр сунгаж танахаар болжээ.

ОПЕК болон тэдний газрын тосны түнш ОХУ-ын сайд нар өчигдөр цахим уулзалт хийж энэ шийдвэрийг гаргажээ.

Уулзалтын төгсгөлд гаргасан албан ёсны мэдэгдэлдээ энэ оны эцсээр дуусгавар болох байсан газрын тосны нийлүүлэлт танах хугацаагаа нэг жилээр сунгаж байгаагаа дурдсан байна.

Ингэснээр 2025 оны эцэс хүртэл өдөр бүр нийлүүлэх газрын тосноосоо 3 сая 660 мянган баррел газрын тос танах юм.

ОПЕК бүлгийн Саудын Араб, Ирак зэрэг найман гишүүн орон мөн нэмэлтээр ирэх есдүгээр сар хүртэл өдөр бүр 2 сая 200 мянган баррел газрын тос танана гэж мэдэгдсэн байна.

Түүнээс цааш улс тус бүрийн танах газрын тосны хэмжээ аажмаар багасна гэж мэдэгдлээ.

Мөн газрын тосны зах зээлийн хэлбэлзлийг байнга ажиглаж, хянаж байна гэж дурдсан байна.

Ойрх Дорнодын маргаан, мөргөлдөөн, нөхцөл байдлын улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сард газрын тосны худалдан авалт өссөн байснаа эргээд буурчээ.

ОПЕК-ийн зүгээс газрын тосны нийлүүлэлтээ хязгаарлах маягаар газрын тосны нэг баррелийн үнийг өсгөх, эрэлтээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа юм.

Сүүлийн 2-3 жил Хятадын эдийн засгийн төлөв байдал, ОПЕК бүлгийн биш улс орнуудын газрын тосны нийлүүлэлт их, өрсөлдөөнтэй байгаа зэрэг шалтгаанаар эдгээр бүлгийн гишүүн орнуудын газрын тосны зах зээл төдийлөн сайн биш байгаа юм. Тиймээс ингэж танах маягаар өөрсдийн газрын тосны эрэлтээ ихээр нэмэгдүүлэх сонирхолтой байгаа юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОПЕК+ бүлгийн орнууд 2025 он дуустал газрын тосны нийлүүлэлтээ танана  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй