Зургаадугаар сарын 04-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөний адгаар, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн, Алтай нуруунаас эхтэй Харбут голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.
Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум үерийн түвшинг 15 см орчим давсан байна.
Энэ сарын 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2024-06-04
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.