Шууд Chart

Хэрэгтнийг генетикийн мэдээллээр нь дамжуулж илрүүлэх боллоо

2013-07-29 18:27:05

Японы хууль сахиулах байгууллагын шинжээчид өнгөрсөн 8 жилийн турш хүмүүсийн генетикийн мэдээллийг цуглуулсан байна. Тэд хүний цусан дахь ДНК болон хэргийн газар дээрх эд мөрийн баримт зэрэг дээр нь тулгуурлан хэрэгтнийг хурдан хугацаанд амжилттай илрүүлэх болжээ.  Он гарсаар эхний 6 сарын хооронд хүн амины хэрэг, хүчин, хулгай зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэх шинжилгээндээ нийт 140,000 генетикийн мэдээллийн туршилт хийсэн байна. Энэ явцад нийт 4000 хэргийг амжилттай илрүүлжээ. Ийнхүү гэмт хэрэгтнийг илрүүлэхийн тулд хүнийн генетикийн мэдээлэл дээр тулгуурлан шинжилгээ судалгаа хийдэг 260 гаруй мэргэжилтнүүд байгаа бөгөөд тэдний тоог цааш нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ аргыг АНУ, Англи зэрэг олон оронд хэрэгжүүлж үзсэн боловч хүний эрхийн байгууллагынхны эсэргүүцэлтэй тулгарсан байна. Англид энэ аргын тусламжтайгаар 1300 хэргээс нэгийг нь л илрүүлдэг байна. Харин хүний эрхийн байгууллагынхан үүнийг хүний хувийн нууц болоод хүний эрхэнд халдсан хэрэг хэмээн буруутгаж, хязгаарлалт тогтоосон байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэрэгтнийг генетикийн мэдээллээр нь дамжуулж илрүүлэх боллоо  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй