Шууд Chart

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган эхлэв

2024-06-06 15:37:06

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган Лхагва гарагт эхэллээ. Энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх энэ чуулганд 136 орны 17 мянга орчим оролцогч төлөөлөгч оролцож байгаа гэсэн тоон мэдээлэл байна.

Өмнө нь Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд Долоогийн бүлгийн эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч томоохон орны төлөөлөл цугларч хэлэлцдэг байсан бол энэ жил ОХУ БРИКС-ийн гишүүн орнуудын хэмжээнд Энэтхэг, Хятад улсуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилт тавин чуулганыг эхлүүлж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг, Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой, улмаар эдийн засгийн хүчирхэг гүрнүүдээс тогтсон олон туйлт олон улсын систем бий болгох хүсэлтэй гэж дурдсан байна.

ОХУ Украинтай дайтаж эхэлснээсээ хойш Барууны орнуудын эдийн засгийн хоригт орж, эдийн засаг нь нэлээд хумигдаад байгаа юм. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны эхний улиралд 5.4 хувиар өссөн дүнтэй байна.

ОХУ Барууны орнуудын эдийн засгийн хоригт орлоо ч цаашдаа энэ өсөлтөө хадгалсаар байна гэж дурджээ.

Владимир Путин энэ оны Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд барууны орнуудын эдийн засгийн хоригт орсон бас нэг олон улсын субьектийг урьсан нь "Талибан "бүлэглэл юм байна.

ОХУ Афганистаныг одоо захирч байгаа исламын хэт үзэлт "Талибан" бүлэглэлийг террорист байгууллага гэх жагсаалтаас гаргаж, удирдагчийг нь Афганистаны хууль ёсны эрх баригч гэж хүлээн зөвшөөрөх төлөвтэй байна гэж "NHK" агентлаг бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган эхлэв  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй