Шууд Chart

Хуурамч тасалбар борлогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна

2014-08-28 14:00:50

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийтийн тээврийн сүлжээ” үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил явагдаж байгаа билээ.

Энэ хүрээнд автобусны буудал, зогсоол дээр ажиллаж байгаа тасалбар борлуулагчдын  аюулгүй байдлыг хангах, гэмт халдлагад өртөх, хуурамч тасалбар борлогдохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн цагдаагийн газар Нийтийн тээврийн газар, автобус компаниудтай хамтран ажиллаж байна.
 
Мөн зөвшөөрөлгүй нийтийн тээвэр эрхэлдэг иргэдийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүндрэлтэй байгаа нэр бүхий 10 автобусны эцсийн буудал дээр наймдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал нэмэгдлээр цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулан ажиллаж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хуурамч тасалбар борлогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна  
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-28 17:22
ymar ch hereggvi amidralgvi ym hiichiheed araas ni nogoo l muu tsagdaa naraa chirch ajil udaj bna u.songuuliin show hiihee bolioch

Бидэнтэй нэгдээрэй