"Сингапур эйрлайнз" нисэх компани өнгөрсөн сард агаарын хүчтэй урсгалд цохигдон онгоц нь огцом өндрөө алдаж, савлаж, донслох үеэр хөнгөн гэмтсэн хүмүүст 10 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.
Нисэх компаниас SQ-321 дугаарын энэ нислэгт явсан, ноцтой хүнд бэртэл, гэмтэл авсан зорчигчдыг харин нөхөн төлбөрийн хэмжээг хэлэлцэн тохирох боломжтой гэж мэдэгджээ.
Тус компани тэрчлэн бүх зорчигчдод тийзийн мөнгийг буцааж олгохоос гадна нөхөн төлбөр хүлээгдсэнээс шалтгаалсан хохирлыг мөн барагдуулах юм байна.
Тавдугаар сарын 21-нд Лондоноос Сингапур орох SQ-321 нислэгт явсан 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүн агаарын маш хүчтэй урсгалд цохигдсоноор нэг зорчигч нас барж, хэдэн арван хүн гэмтэж, бэртсэн юм.
“Сингапур эйрлайнз” онгоцны хүчтэй донсолгоонд өртсөн хүмүүст нөхөн төлбөр олгоно | ||
Үзсэн: 2883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.