Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 18-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 06-р сарын 17-ны 20 цагаас 06-р сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар 30-35 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
2024 оны 06 сарын 19-нөөс 2024 оны 06 сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан | ||
Үзсэн: 1519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.