![](/uploads/201408/news/thumb/e8a24c64d3eb2eb074e93a198556160b_x3.jpg)
Энэ сарын 14-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэснээр түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байсан юм.
Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Баатаржавыг томилох шийдвэр гаргалаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд цагдаагийн хурандаа цолтой аж. Түүнчлэн 1990 оноос хойш Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан ажээ.
ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо | ||
Үзсэн: 2204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.