БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны Австралид хийж байгаа айлчлалын хүрээнд сайд нарын түвшний уулзалтыг сэргээж, харилцаагаа зүй зохистой арга замаар сайжруулахаар тохирлоо.
Бээжин коронавирусний эх үүсвэрийг шалгахыг Австрали улс шаардсаны хариуд 2020 оноос Австралийн нүүрс, хөвөн, арвай, дарс, мод зэрэг бүтээгдэхүүнд албан болон албан бусаар хориг тавьсан.
Худалдааны хоригийн улмаас Австралийн экспортлогчдод жил бүр 13 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.
Мөн Хятадын Засгийн газар Австралийн өмнөх Засгийн газрын үед сайдын түвшний уулзалтыг хүртэл хориглосон.
Долоон жилийн дараа Хятадын Ерөнхий сайдын Австралид хийж байгаа айлчлалын хүрээнд худалдааны саад бэрхшээл, олон улсын усан замд цэргийнхэн хоорондын зөрчилдөөн, Хятад улс чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах сонирхол зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Хятад улс 2009 оноос хойш 15 жил дараалан Австралийн хамгийн том худалдааны түнш, экспортын зах зээл, импортын их үүсвэр байсаар ирсэн.
2023 онд хоёр талын худалдаа өмнөх оныхоос 4.1 хувиар өссөн бол Австралийн Хятадад оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 11.7 хувиар нэмэгджээ.
Хятад улс Австралиас хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн авдаг гол импортлогч болсон.
Австралийн ерөнхий Албанизын зүүн төвийн Хөдөлмөрийн нам 2022 онд сонгогдсоныхоо дараа Хятадтай харилцаагаа сайжруулах алхмуудыг хийж эхэлсэн юм.
БНХАУ болон Австрали улс харилцаандаа тулгарсан саадыг зүй зохистой аргаар зохицуулна | ||
Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.